ОНГОЦ БҮРГЭДТЭЙ МӨРГӨЛДСӨНИЙ УЛМААС ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
🕔 2016/05/05 13:34
АНУ-ын Аляск мужийн Анкориж хотын ойролцоо Cessna-172 загварын хөнгөн хөдөлгүүрт онгоц нислэг үйлдэж явахдаа цагаан толгойт бүргэдтэй мөргөлдөн унасны улмаас хөлгийн бүхээгт явсан дөрвөн хүн амь үрэгджээ. Өмнө нь онгоц ямар нэгэн шувуудтай мөргөлдөх тохиолдлууд гарч байсан хэдий ч хүний амь эрсдэж байгаагүй аж. Онгоцны сүйрлийн гол буруутан нь бүргэд байсан талаар шинжээчид ослын газарт үлдсэн өд сөдний хэсгүүдээр тодорхойлсон байна. Цагаан толгойт бүргэдийг 1782 онд АНУ-ын бэлэг тэмдгүүдийн нэгээр батлагдсан бөгөөд төрийн сүлдэн дээр байдаг билээ.
скачать dle 12.0