Угаалгын машинд гацсан хүүхдийг эсэн мэнд гаргажээ

🕔 2021/11/16 11:20

Угаалгын машинд гацсан дөрвөн настай охиныг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Зүүн Баян-Уул”-ын 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:48 цагт хүлээн авсан байна. Улмаар аврах ангийн алба хаагчид 4 настай охиныг угаалгын машины сэгсрэгч дотор гацсан байсныг тасдагч ашиглан эсэн мэнд гаргажээ. Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, үүсэж болзошгүй ахуйн ослоос сэргийлэхийг анхаарууллаа.
скачать dle 12.0

Санал болгох