Cиньхуа: Монголын махны экспортын гол "чөдөр" нь шүлхий

🕔 2021/11/12 12:59


Монгол Улсад тархсан малын гоц халдварт өвчний тухай Хятадын Cиньхуа агентлаг “Монголын зүүн хэсэгт малын арьс товруутах өвчин гарсан тухай тус улсын  Мал эмнэлгийн ерөнхий газраас аравдугаар сарын 23-нд мэдээлэв.  Тодруулбал, үхэрт халуурах, өнгөц  тунгалгийн зангилаа томорч, арьс салст бүрхэвчийн олон зангилаа үүсэх  шинж тэмдэг илэрдэг энэ өвчин нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн гурван аймагт тархсан тул тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоогоод байна. Сүхбаатар болон Дорнод нь Хятадтай хиллэдэг бол Хэнтий нь Оростой хиллэдэг юм.  Арьс товруутах энэ өвчин нь Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй гэж тус улсын Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. Энэ жил тус улсад малын гоц халдварт өвчний тархалт маш өндөр байна. Тухайлбал,  шүлхийгээр Монголын 21 аймгийн талаас илүү хувьд нь гахай, хонь,  үхэр өвчлөөд байна.  Үүний улмаас махны экспорт зургадугаар сараас хойш зогссон гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим мэдэгдэв” гэж мэдээлсэн юм.  

Говь-Алтай аймагт шүлхий аравдугаар сарын 20-нд бүртгэгджээ
Говь-Алтай аймагт 1957 оноос хойш шүлхий өвчин бүртгэгдээгүй байсан бол энэ жил шинээр бүртгэгдсэн тухай МЭЕГ-аас мэдээлсэн. Энэ тухай Cиньхуа агентлаг аравдугаар сарын 20-нд “Монголын баруун бүсийн Говь-Алтай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн тул тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоосон тухай орон нутгийн хэвлэл өнөөдөр мэдэгдэв. “Одоогоор манай аймгийн Шарга, Тайшир, Есөнбулаг суманд гоц халдварт шүлхий бүртгэгдэж, тархалт нэмэгдсээр байна. Иймд аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо” гэж орон нутгийн захиргаа мэдэгдэлдээ дурджээ. Говь-Алтай бол Хятадтай  залгаа орших Монголын баруун аймгийн нэг юм. 3.4 сая хүн амтай Монголын 70 сая толгой мал буюу мал аж ахуйн салбар нь эдийн засгийнх нь гол тулгуур юм.  Далайд гарцгүй тус улс уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төгөлдөржүүлэхийн тулд махны экспортоо нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбараа  хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Гэвч үхрийн арьс товруутах өвчин болон шүлхий тус улсад байнга гарч байгаа нь  үүнд нь саад учруулж байна” гэж мэдээлсэн байна.
 Эх сурвалж:Xinhuanet
скачать dle 12.0

Санал болгох