Нийслэлийн дагуул хот тосгодод 986.3 км замыг төлөвлөжээ
🕔 2021/11/09 13:22
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэд:
-гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах,
-цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх,
-авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх,
-хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх,
-орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх,
-хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг олноор өгсөн байна.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан зарим ажлаас дурдвал, авто замын сүлжээг шинэчлэн сайжруулах бөгөөд төлөвлөлтөөр 1338,2 км авто зам төлөвлөж нийт 2,463.5 км-т хүргэх аж. Үүнээс дагуул хот тосгодод 986.3 км замыг төлөвлөжээ.
Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн салбарыг олон төрөл болгох, шаардлага хангахгүй барилга байгууламж, хотын төвийн болон гэр хорооллын нутаг дэвсгэрийг дахин төлөвлөж хөгжүүлэх зэрэг багтжээ.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн ИТХ энэ сарын 11-нд хуралдах хуралдаанаараа хэлэлцэхээ товложээ.
скачать dle 12.0