Жо Байден В.Путинд амлалтаа биелүүлсэн гэдгээ зарлав
🕔 2021/11/09 10:26
АНУ-ын Ерөнхийлөгч ЖоБайден кибер гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгнө хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд амласан амлалтаа биелүүлсэн гэдгээ мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа “АНУ кибер гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгөх арга хэмжээ авна. Хакеруудыг дэлхийн өнцөг булан бүрээс бариулна” хэмээн мэдэгдэж байсан бол өчигдөр “Бид энэ амлалтаа хэрэгцүүллээ” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын тал ОХУ-ын иргэн Евгений Полянский, Украины Ярослав Васинский нарыг кибер залилангийн хэргээр буруутгаж байгаа нь тодорхой болсны дараа тэдний тухай баримт бичгүүдийг ил болгож эхэлжээ.
Байден энэ талаар “Бид холбооны Засгийн газрын бүрэн эрх мэдлийг цахим ертөнцөөр хорлон сүйтгэхийг оролдож буй гэмт хэрэгтнүүдийн явуулгыг таслан зогсоож, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, золиосны мөнгө авахын тулд виртуаль валютыг урвуулан ашиглахтай тэмцэх, олон улсын хамтын ажиллагааг ашиглан хээл хахуулийн экосистемийг эвдэж буй гэмт хэрэгтэй тэмцэж байна.
Энэ чиглэлд бидэнд хийх зүйл их байгаа ч Америк хамгийн чухал нь дэд бүтцийг бэхжүүлэх алхмуудаа хийж чадсан гэж хэлжээ.
скачать dle 12.0