Мөнххаан суманд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМ-ийн дэд сайд М.Баттүвшин, ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар ажиллаа
🕔 2021/11/05 14:00
Өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 06-ны өдөр УИХ-н гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эрүүл мэндийн төв-д ажиллалаа. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, Дижитал Рентген аппарат, иж бүрэн компьютер 3 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө. Ингэснээр эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах боломжтой боллоо.