УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна

🕔 2021/10/14 14:28

Бид өнгөлөлттэй, урт хугацаатай, хүү багатай гэж авдаг зээлүүддээ бид анхаарах цаг болсон байна. Нэг жишээ дурдахад Солонгосын Эксим банкнаас 10 жилийн өмнө  10 аймгийн дулааны станцыг барьж байгуулах зээл авахаар болсон. Зээл өгөхдөө энэ зээлээр хийгдэж байгаа ажлыг манай улсын компаниар гүйцэтгүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэгээд тендер зарлахаар нөгөө баталсан хөрөнгөнөөс нь хэд дахин өндөр үнэтэй санал орж ирдэг. Үүнээс шалтгаалаад энэ дулааны станцын ажил 10 жил гацаад явж байна.Саяхан манай Байнгын хорооныхон ХХААХҮ-ийн яаман дээр ажиллаа. Тэгсэн Хятадын Засгийн газрын 80 сая долларын хөнгөлттэй зээлээр дөрвөн аймагт махны үйлдвэр барина гэж байна. Нэг аймагт 60 тэрбумаар махны үйлдвэр барих юм байна. Тэр махны үйлдвэр нь гэхэд өдөрт 1000 бог, 200 бод нядлах хүчин чадалтай гэж байна. Гэтэл ийм хэмжээний үйлдвэр зах зээл дээр 6 тэрбум орчим төгрөгөөр л баригдаж байна. Энэ 80 саяын зээлийн 4 саяыг нь Монголын Захсгийн газар гаргана. Энэ чинь бараг тэр үйлдвэрүүдийг барьчих хэмжээний мөнгө шүү дээ.
Иймээс сангийн сайд болон хөгжлийн санхүүжилтийн газрынхан анх зээлийн нөхцлөө тогтоохдоо анхаарч заавал тухайн орны компани гүйцэтгэнэ гэсэн дүрэм журмыг анхаарч хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүд байна шүү.
скачать dle 12.0

Санал болгох