25 мянган тээвэрчдийг ажилгүй болгох зам тээврийн сайд Л.Халтарын тушаал
Зам тээврийн сайд Л.Халтарын 2021 оны 10-р сарын 6-ны өдөр гаргасан тушаалын 2-р заалтаар Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын автомашинаар тээвэрлэлт гүйцэтгэхийг хатуу хучилттай автозам баригдаж дуустал хориглосон байна. Энэ нь 25 мянга гаруй тээвэрчдийн ажлын байрыг булааж хятадуудад өгч байгаагаас ялгаагүй гэдгийг тээвэрчид мэдээлж, түүнийг гаргасан нууц тушаалаа эргүүлэн харахыг шаардан өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлэхээс гадна сайд Л.Халтарыг энэ шийдвэрээ дариу цуцлахыг шаардаад байгаа юм.
ТУШААЛД:
"Автозамын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 38-07-002-067/66 дугаар дүгнэлт, 2021 оны 38-07-067-004/120 дугаар дүгнэлтэд заасны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай автозамын дагуу хүнд даацын автомашинаар тээвэрлэлт гүйцэтгэхийг холбогдох стандарт, норм норматив, зураг төсөл техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай зам баригдаж ашиглалтад орох хүртэл хориглосугай" гэжээ.
Цогтцэций Чойр чиглэлийн замаар зөвхөн дотоодын тээврийн 159 компани, Монгол тээвэрчид тээвэрлэлт хийж үр шимийг нь Монголчууд хүртдэг тул зөвхөн Монголд тээвэрчдийн замыг хаасанд эсэргүүцлээ илэрхийлж Ханги чиглэлийн шороон зам, Хулд, Мааньт чиглэлийн хатуу хучилттай зам шороон замын экспортын тээвэрлэлтийг зогсоогоод байгааг эсэргүүцэж гаргасан шийдвэрээ дариу цуцлахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: MASS.MN