Энэ гэмт хэрэг яагаад олон дахин гарч, хүмүүсийг хохироогоод байна вэ "Хаан" банкаа
"Хаан" банкны данснаасаа хадгаламж, цалингаа алдсан иргэд тус банкны төвд цуглаад байна. Тэд ихэвчлэн унтаж байхдаа данснаасаа мөнгө алдсан гэх иргэд байв.Тэдний хэлж буйгаар данснаас нь мэдэгдэлгүй гэнэт мөнгө алга болсон, унтаж байхад нь алдагдсан гэсэн мэдээллийг өгч байгаа юм.Харилцагч "Та бүхэн дотроосоо мэдээллээ алдаад байна. Гаднын хакер бол мэдээж 4-5 сая төгрөгтэй данснаас нэг саяыг нь аваад бусдыг нь үлдээхгүй, тийм өгөөмөр хулгайч байхгүй. Харин дотроо харилцагчийн мэдээллээ алдсан үүний цаана жижиг гарын хулгайч байгаа гэж бодож байна. Тэгвэл яагаад бусад банкинд ийм асуудал гарахгүй байна вэ. Энэхүү гэмт хэрэг яагаад олон дахин гарч, хүмүүсийг хохироогоод байна вэ. Харилцагчийн гомдлыг та бүхэн цааш нь цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах ёстой шүү дээ. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Бид өөрсдөө гэмт хэрэгт холбогдсон мэт цагдаагийн газрын үүд сахимааргүй байна" гэсэн юм.
Харилцагч н.Нэргүй "Би танайд итгэж мөнгөө хадгалуулсан. Гэтэл уржигдар буюу 3-ны шөнө 2,9 сая төгрөгөө данснаасаа алдчихлаа" гэсэн юм.
"Хаан" банкны төлөөлөл "Бид шилжүүлэг хийгдсэнээс хойш 72 цагийн дотор нөгөө дансыг барьдаг. Тухайн харилцагчийнхаа дансыг шууд бариад зогсоох арга байхгүй. Тиймээс тус харилцагчийг цагдаагаас бичиг авчраад мөнгийг нь шилжүүлэх арга хэмжээг авч байгаа юм. Гэмт хэрэгтнүүд бусад өөр банкны данс руу шилжүүлээд малгайтай, нүүрээ далдлаад АТМ-аас мөнгө авчихдаг. Харилцагчид нууц үг гэх мэт хувийн мэдээллээ сайтар хамгаалах хэрэгтэй.
Манай банкны процессийн хувьд алдаа байхгүй. Үнэхээр залиланд өртсөн бол та нар өөрсдөө шийд гэхгүй, бид та бүхэнтэй хамтраад тэмцье л гэж байгаа юм. Банкны холбоодоороо энэ талаар ярилцаж байгаа. Бусад банкуудад ч гардаг. Манайх хамгийн олон харилцагчтай учраас голчлон ярьж байна. Энэхүү үйлдлийг шөнө буюу харилцагч нарыг унтаж байхад ихэвчлэн хийж байна. Яг тухайн үед нь мэдээлэл өгвөл барихад илүү дөхөмтэй байдаг" хэмээлээ.
Эх Сурвалж: zaluu.mn
https://zaluu.mn/p/63735.html