Г.Ёндон: ОХУ аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн
АИ-92 авто бензиний хомстол үүссэн асуудлаар УУХҮЯ-наас 14.00 цагт мэдээлэл өгч байна.
Хуралд УУХҮЯ-ны мэргэжилтнүүд, "М-Ойл", "Шунхлай", Петровис гэх мэт импортлогч ААН-үүдийн төлөөлөл оролцож байна. УУХҮ-ийн сайд Г.Ендон хэвлэлийн хурлыг нээн дараах мэдээллийг өглөө:
-Манай улс нийт сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. Гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг. ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Ангарскийн үйлдвэрт засвар хийнэ.
Иймд 17 мянган тонн бензин нийлүүлнэ гэсэн юм. Иймд бид БНХАУ-ын China oil компанитай гэрээ хийсэн. ААН-үүд гэрээгээ хийн, мөнгөө талжээ. Наашаа зөөх галт тэрэгнийхээ кодыг ч авсан байв. Гэтэл ОХУ 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдээ өчигдөр гэнэт мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэв. Учир нь улсын төмөр зам ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Хоёр улсаас шатахуун авдаг тул манай ААН-үүд борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ.
Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр би Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунд уламжилж, хүсэлтээ тавилаа. Сүүлийн саруудад татан авалт хэвийн байсан. Угаасаа зуны саруудад хэрэглээ өсдөг талтай. Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэвэл бид импортоос бүрэн хараат улс. 2014 оноос өмнө бид ОХУ-ын талтай гэрээгүй байв. 2014 оноос төр хувийн хэвшлээ холбон гэрээ хийж эхэлсэн. Ийм төрлийн шатахууныг ийм хэмжээгээр авна гэдгээ тодорхой заасан юм. 2018 онд гэрээнд өөрчлөлт оруулж, үнээ харилцан тохирдог байсан бол шатахууны үнийг дэлхийн жишигт тохируулсан юм. ОХУ хамгийн багадаа 28 мянган тонныг нийлүүлэх үүрэгтэй. Манай яамны мэргэжилтнүүд тус улсад ажиллаж байна. Маргааш "Роснефть"-ийн дэд захиралтай уулзана.
Урд хөршөөс шатахуунаа яаралтай авахын тулд Замын -Үүдэд сэлгэн ачих байгууламж бий. Зам тээврийн яам яаралтай арга хэмжээ авна. УБТЗ-ын 28-30 цистернийг суллан бэлдлээ. Бээжинд суугаа манай элчин сайд, Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна. Эхний вагон 5-7 хоногийн дараа орж ирнэ. Тэр хүртэл ААН-үүд хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт л шатахуун худалдана.
АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүслээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна.