Сонгуулийн Ерөнхий Хорооноос Цахим хурал хийв

🕔 2016/04/26 15:45

 Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд оролцсон цахим шууд хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Түүгээр 2016 оны сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа, тулгамдаж буй асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав.

       Монгол улсын их хурлын болон аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг Сонгуулийн ерөнхий хорооноос дараах бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна. Сонгуулийн хорооны даргаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа ажиллах бол сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар Шарын гол сумын ЗДТГ-ын дарга Ч.Энхбат ажиллана. Гишүүдээр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Идэржавхлан, аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Ю.Ариунболд, аймгийн ЗДТГ-ын ХШҮТ-ын дарга Д.Сэлэнгэ, АШУҮИС-ийн Дархан дахь АУИС-ийн захирал Д.Зоригтбаатар, аймгийн ЭМГ-ын хэлтсийн дарга С.Сүнчин, аймгийн СХЗХ-ийн дарга И.Алтанцэцэг, аймгийн МХГ-ын мэргэжилтэн С.Туяа нарын нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.

скачать dle 12.0

Санал болгох