Боловсролын салбарт ажиллах ЭРЭГТЭЙ БАГШ цөөрчээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ сарын 15-нд нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлагуудтай уулзжээ. Боловсролын удирдлагыг анхан шатанд хэрэгжүүлж байгаа хүмүүс тулгамдаж байгаа асуудлуудыг дараах байдлаар нэрлэсэн байна.
Тодруулбал,
- Аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тоог эргэж харах. 2008 онд баталсан бүтцээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл тухайн үеийн сургууль цэцэрлэг, суралцагчийн тоог өнөөдрийнхтэй харьцуулах боломжгүй.
- Сургууль, цэцэрлэгүүдийг удирдлагаар хангаж, чиглүүлэх ёстой байгууллагынх нь мэргэжилтнүүд 650 мянган төгрөгийн цалинтай байгаа тогтвортой ажиллах боломжийг бууруулж байна.
- Сургууль, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах шаардлагатай.
- Нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлөх нь сурлагын чанарыг ахиулах гарц.
- Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах.
- Хөрөнгө оруулалт жил дамнадаг байдлыг халах. Боловсролын салбарт нэг аж ахуйн нэгж олон тендэр зэрэг авах нь бүтээмжийг бууруулж олон жил дамнах үндэс болж байна.
- Орон сууны шинэ хорооллууд зураг төсөлдөө сургууль цэцэрлэг байгуулна гэж оруулдаг ч ашиглалтад ороход хасагдсан байдаг.
- Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендэрийн асуудалд анхаарал хандуулах зэрэг асуудлыг тусгажээ.