ДАРХАНД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО 50 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

🕔 2016/04/26 15:45

Монгол Улсын "Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу  Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын улсын тооллогыг 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс  орон даяар зохион байгуулан явуулж байгаа билээ.

Уг тооллогын ажил Дархан-Уул аймагт 50 хувьтай явагдаж байгаа талаар өнөөдөр зохион байгуулсан Хэвлэлийн бага хурлын үеэраймгийн БүртгэлСтатистикийн газраас мэдээллээ. Дархан-Уул аймагт 3464 аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ) тооллогод хамрагдах ёстой. Өнөөдрийн байдлаар 1786 ААНБ хамрагдсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын тоог бодитой тодорхойлж, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулахтэдний байршил, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлулс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тогтоох үндсэн дээр тус улсын эдийн засгийн чигхандлагыг тогтооход ААНБ-ын тооллого ач холбогдолтой.

IMG 2159

Уг тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн хэлбэр болон байгууллагын хариуцлагын бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Тухайлбал:

  • нөхөрлөлхоршоо
  • хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани 
  • төрийн өмчит үйлдвэрийн газар 
  • орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 
  • төсөвт байгууллага
  • төрийн бус байгууллага
  • гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан ААН хамрагдана.

Аж ахуйн нэгжийн тооллогыг явуулах технологийн хувьд бүртгэлд суурилсан аргыг голлох боловч уламжлалт аргыг хослуулан явуулж байна.Гаальтатварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа онлайнаар тайлагнадаг аж ахуйн нэгжбайгууллагуудыг онлайн буюу бүртгэлд суурилсан хэлбэрээр шууд хамруулах ба уламжлалт аргаар тооллогын асуулгыг танилцууланбайгууллагын удирдлагабусад холбогдохажилтнуудтай хамтран нөхөх судалгааг давхар гүйцэтгэж байгаа аж.

Тооллого энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болно. Иймд ААНБ-ууд, бизнес эрхлэгчдийг тооллогодоо идэвхитэй хамрагдахыг холбогдох албаныхан уриалж байна.  

скачать dle 12.0

Санал болгох