Э.Цэндбаатар: Одоо бэлтгэл хийхгүй, Монголдоо ч байх шаардлага алга
🕔 2021/09/08 22:07
Бокчин Э.Цэндбаатар энэ сарын 05-ны шөнө Боксын холбооны их хурлын дараа бусадтайгаа наргиж яваад зодуулж, цагдаад дуудлага өгсөн хэрэг гарсан. Улмаар түүнийгээ үгүйсгэж, худлаа ярьсан нь баримтаар ил болсон.
Тэгвэл эд асуудлаас үүдэлтэйгээр Боксын холбооноос түүнд хариуцлага тооцжээ.
Тус холбооны Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан хэмээн эх сурвалж мэдээллээ. Түүнийг удаа дараа сахилга, хариуцлага алдсан учраас ийнхүү хөөх шийдвэр гаргажээ. Боксын холбооноос энэ талаараа маргааш мэдээлэл хийхээр болжээ.
тэгвэл Э.Цэндбаатар энэ талаараа сошиал хуудастаа “Өнөөдөр би Дэлхийн аваргад орно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Би хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх үгээ хэлнэ ээ” гэжээ.
скачать dle 12.0