Б.Энхбаяр: Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ татгалзах боломжгүй
🕔 2021/09/06 17:25
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2021.09.06) хэвлэлийн хурал зарлан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид олгогдсон ШЕЗ-ийг бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүд, шүүгчдийг томилдог, хариуцлага тооцох эрхээс татгалзаж байгааг мэдэгдсэн юм.
Шүүхийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан бөгөөд Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан. Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргаанаас болоод Шүүхийн тухай хууль бүрэн хэрэгжиж эхлээгүй байгаа. Тиймээс Ерөнхийлөгч шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзан, энэ эрхийг УИХ-д, УИХ-аас санал болгодог АТГ-ын даргыг томилох эрх мэдлийг Ерөнхий сайдад үлдээх саналтай байгаагаа мэдэгдэж байсан юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ нь боломжгүй тухай өөрийн цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр “Хэвлэлээр явж буй нэг мэдээлэлд залруулга хийхэд, Шүүхийн шинэ хуулиар Ерөнхийлөгчийн бүх шатны шүүгчдийг томилох бүрэн эрхийг хөндөөгүй бөгөөд тиймд шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй юм. Энэ нь Үндсэн хуульчлагдсан Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх юм шүү” гэсэн байна.
скачать dle 12.0