Талибууд Афганистаны бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон гэж мэдэгджээ

🕔 2021/08/31 15:43
 
Гадаадын бүх цэрэг Афганистаны нутгаас гарсан бөгөөд одоо тус улс “Талибан”-ы бүрэн хяналтад байна гэж тус хөдөлгөөний Улс төрийн товчооны албан ёсны төлөөлөгч Мохаммад Наим мэдэгджээ.
"Тийм ээ, гадаадын хамгийн сүүлчийн цэрэг Афганистаныг орхисон. Одоо бүх нутаг талибуудын хяналтад байна. Одоо манай улс эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс болсон" гэж Наим хэлсэн байна. 
Афганистанаас цэргээ татах ажиллагааг наймдугаар сарын 31 гэхэд дуусгахыг талибууд АНУ болон түүний холбоотнуудаас удаа дараа шаардаж байв. Гэхдээ талибууд “Умард эвсэл”-ийн далбаан дор тус хөдөлгөөний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүс эсэргүүцлээ зарласан Панжшер мужаас бусад Афганистаны бүх нутаг дэвсгэрийг хянаж байгаа юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох