UBIKE дугуйн түрээсийн үйлчилгээ 2021 оны намрын улирлын нээлтээ хийлээ

🕔 2021/08/20 13:32
 
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд авто зам, дугуйн зам, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна. 
Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй түрээсийн дугуйн Ubike төсөл 2021 оны намрын улирлын нээлтээ хийлээ. 
 
UBIKE дугуйн хуваалцлын системийн хүрээнд энэ жил 21 байршилд 100 гаруй дугуйг үйлчилгээнд гаргаж буй бөгөөд, нийслэлд байгаа болон шинээр баригдаж буй дугуйн замын трассуудтай түрээсийн үйлчилгээгээ холбоод байна. Ubike төсөл 2021 оны намрын улирлын нээлтийн хүрээнд өнөөдөр олон нийтийн түрээсийн унадаг дугуйн системийн танилцуулгыг хийж, системд хэрхэн бүртгүүлж түрээсийн дугуй хэрэглэх талаарх заавар мэдээллийг өглөө.
скачать dle 12.0

Санал болгох