Монгол уяач Э.Ганбат Дэлхийд нэрээ дуурсгаж, торгон жолоо өргүүллээ
🕔 2015/11/02 10:14
Алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан "Макс" группын захирал Д.Ганбаатарын "Mongolian Saturday" нэртэй хүлэг АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон хурдан морьдын "Breeders cup 2015" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.
Зүлгэн буюу зөөлөн хучилттай замын спринт төрөлд нийт 14 морь уралдсанаас "Mongolian Saturday" морь түрүүлж, эзэндээ 500 мянган ам.долларыг мөнгөн шагналыг авчирчээ. Алдарт уяач Э.Ганбат АНУ-д таван жил амьдарч буй бөгөөд богино зайн уралдаанд Монгол уяачын эрдэм чадлыг сорьж яваа нэгэн билээ.
"Mongolian Saturday" цэвэр Англи угшилтай морь ба Тод манлай уяач Онон, Э.Ганбат нар дааган насанд нь шинжиж 60 мянган доллараа авч байжээ.
скачать dle 12.0