Өнөөдөр нийслэлийн 21 цэгт 9,140 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
🕔 2021/07/29 09:30
Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 21 цэгт ажиллана. Эдгээр цэгт 31 багийн 204 эмч, ажилтан ажиллаж, 9,140 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотод өчигдөр I тунд 2,135, II тунд 4,107 буюу нийт 6,232 иргэн вакцин хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,071,970 иргэн I тунд, 979,485 иргэн II тунд хамрагдаад байна.Мөн нийт 1,815 жирэмсэн эх, 12-15 насны 27,258, 16-17 насны 15,028 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
![](https://content.ikon.mn/news/2021/7/29/grszl4_226145989_2972214483055511_1681517523712837901_n_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2021/7/29/5dwdku_226304731_2972214463055513_963762578125626230_n_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2021/7/29/01288a_226077843_2972214589722167_3723396058936323679_n_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2021/7/29/uifh2b_225890840_2972214499722176_910815823097520926_n_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2021/7/29/hq143o_225241362_2972214569722169_3345267861279920505_n_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2021/7/29/2vh5xl_225760565_2972214513055508_4392788476943113380_n_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2021/7/29/q4rlbc_226785792_2972214653055494_1771869109575391692_n_x974.jpg)