Цаг агаар: Долдугаар сарын 26-ныг хүртэл ихэнх нутгаар аадар бороо орно

🕔 2021/07/22 11:39


Маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно.Долдугаар сарын 23, 25-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Салхи 22-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
Ус цаг уурын хүрээлэн
скачать dle 12.0

Санал болгох