Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ
🕔 2021/07/09 11:19
Үндэсний их баяр наадам болохгүй ч бүх нийтээрээ 9 хоног амрахаар болсон. Энэхүү амралтыг далимдуулаад иргэдийг агаар салхинд амралтаа өнгөрүүлэхийг Засгийн газраас уриалсан юм. Мөн амралтаа ая тухтай өнгөрүүлэхэд дэм болох үүднээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам зөвшилцөж, энэ сарын 20-ноос олгох байсан хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгохоор болсон юм.
Энэ тухай ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Бид энэ хүнд үед хэдийгээр Баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч Бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр нь үлдээсэн. Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халдвар хамгааллын дэглэм сайтар сахин Наадмын амралтын 9 хоног оо ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна. Сангийн яамтай зөвшилцөн долдугаар сарын 09-нд хүүхдийн мөнгө олгох болсон" гэсэн билээ.