“Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг хоёр сараар сунгав

🕔 2021/06/30 15:41
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг хоёр сараар сунгах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, одоо хэрэгжиж буй “Улбар шар” түвшин энэ сарын 30-нд дуусах байсан юм. Гэвч дэлхийн хэмжээнд коронавирусний мутацид орсон буюу “Альфа”, “Бета”, “Дельта” хувилбар ихээр тархаж байгаа тул эрсдэлээс сэргийлэх үүднээс хугацааг сунгажээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хойд хөршид  “Альфа”, “Бета”, “Дельта” вирус, урд хөршид “Альфа”, “Бета”, “Гамма” хувилбар бүртгэгдсэн байна.
скачать dle 12.0

Санал болгох