БНХАУ коронавирусийг Уханийн лабораториос тараасан гэх мэдээлэл дэлхийн анхаарлыг татаж эхэллээ
БНХАУ-ын төрийн аюулгүй байдлын дэд сайд, 57 настай Дон Жинвэй АНУ-руу дүрвэж “КОВИД-19”-ийн гарал үүслийн талаар нууц мэдээлэл өгсөн гэх цуурхал гарсан байна. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр охин Дон Яантай хамт Хонконгоос АНУ-руу ниссэн аж. Ноён Донд коронавирусийн цар тахал Уханийн лабораториос гаралтай гэдгийг харуулсан баримт байх магадлалтай гэх мэдээлэл тархсан байна.
Цуу яриа гарснаас нэг өдрийн дотор “South China Morning Post” сайт Дон Жинвэй “цуу яриа тарааж буй хүмүүс илүү хичээх хэрэгтэй” гэж хэлсэн хэмээн мэдээлжээ.
Тус нийтлэлд ноён Доныг нэгэн семинарт оролцохдоо ингэж хэлсэн хэмээн мэдээлсэн аж. Гэвч Дон үнэхээр тэрхүү уулзалтад оролцсон гэдгийг батлах гэрэл зураг, мөн семинар хаана болсныг “South China Morning Post” нийтлээгүй.
Тяньаньмэний талбайн аллага болсны дараа 1989 БНХАУ-аас дүрвэсэн гадаад хэргийн яамны албан тушаалтан Хан Лианчао хэлэхдээ өмнө нь Дон Жинвэйн зургийг чөлөөтэй нийтэлдэг байснаа одоо ингэх нь сэжигтэй байна хэмээжээ.
Энэ мэдээлэл өнгөрсөн 2 дугаар сараас мэдээлэгдэж эхэлсэн бөгөөд эдүгээ улам баттай болж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлж байна. Тэр хэрээр дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлжээ.