Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

🕔 2021/06/24 10:41


2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 191 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 7, орон нутагт 5 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 2 бүртгэгдэж, орон нутагт 2 хүний амь хохирсон байна. Тухайлбал:
Нийслэлд-2021.06.23-ны өдрийн 00:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Дандар баатарын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 3 хүн мөргөж гэмтээсэн.
-2021.06.23-ны өдрийн 18:00 цагийн орчим Баянгол дүүрэг Ард Аюушийн өргөн чөлөөний замд автобус ачааны автомашинтай мөргөлдөж зорчигч 9 настай хүүхэд гэмтсэн.
-2021.06.23-ны өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Денверийн гудамжны замд 2 суудлын автомашин мөргөлдөж зорчигч 15 настай хүүхэд гэмтсэн.
-2021.06.23-ны өдрийн 14:00 цагийн орчим Сонгино хайрхан дүүрэг Ар гүнтийн замд бага оврын ачааны автомашин замын хажуугийн далан мөргөж зорчигч 2 хүн гэмтсэн.
Орон нутагт2021.06.22-ны өдрийн 01:00 цагийн орчим Баян-Өлгий аймаг “Өлгий сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.
Нийслэлд:
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-6
  • Сууж явсан зорчигч гэмтсэн-2
Орон нутагт:
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 57 зөрчил илрүүлсний нийслэлд 41, орон нутагт 16 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, тээврийн хэрэгсэлд зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнөө эхлүүлэхийг, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, явган зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гарц гарамтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг анзаарч хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
 
Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
скачать dle 12.0

Санал болгох