Сон Ён Ранд хүндэтгэл үзүүллээ

🕔 2016/04/15 11:16

 Дархан-Уул аймагт анх удаа Хүүхдийн эрүүл мэндийн төв байгуулагдлаа. Тус төвийг санаачлан төслийг гардан хэрэгжүүлсэн Койка ОУБ-ын сайн дурын гишүүн, багш Сон Ён Раныг энэ сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга А.Энхболд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Койка ОУБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Пак Сү Ён хүрэлцэн ирж, аймгийн Засаг даргатай ажил хэргийн уулзалт хийв.

Аймгийн Засаг дарга А.Энхболдын зүгээс Койка ОУБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Пак Сү Ёнд Смарт сургууль төслийн хүрээнд хамтран ажиллах саналыг тавьсан юм. Тэрбээр судалж үзэн боломж байвал уг төсөлд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Койка ОУБ нь хоёр жилийн өмнөөс хийх ажлуудаа төлөвлөдөг учраас аймгийн ЗДТГ-тай хамтран цаашид хэрэгжүүлэх ажлуудыг судлах юм байна. Тус байгууллага нь манай аймагт 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа гурван томоохон төсөл, сайн дурын гишүүдийн 11 төслийг хэрэгжүүлсэн байна.

Энэ өдөр Аймгийн Засаг дарга А.Энхболд Койка ОУБ-ын сайн дурын гишүүн, багш Хүүхдийн эрүүл мэндийн төвийг санаачлагч Сон Ён Раныг гэр бүлийн хүний хамт "Найрамдлын Дархан” тэмдгээр шагнасан нь тус тэмдгээр гэр бүлээрээ энгэрээ мялаасан анхны тохиолдол боллоо. Сон Ён Ран багшийн гэр бүлийн хүн болох Ким Жин Ил нь Дархан дахь ШУТИС-д багшилдаг төдийгүй хүмүүнлэгийн олон үйлст хамтран ажиллажээ.

скачать dle 12.0

Санал болгох