Гадаад улсад байгаа иргэд саналаа өгч дууслаа

🕔 2021/06/02 12:30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулагдсан Салбар комиссуудад 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулиар гадаад улсад саналаа өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 сонгогч санал өгсөн болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар гадаадад байгаа 7209 иргэн бүртгүүлж, нэрсийн жагсаалтад орсны 66.3 хувь буюу 4767 иргэн сонгуульд оролцож санал өгсөн байдаг.
Гэрэл зургуудийг олон нийтийн сүлжээнээс авч ашиглав.






скачать dle 12.0

Санал болгох