Цэргийн дрон тушаал авалгүй хүн рүү халджээ

🕔 2021/06/02 11:19

Цэргийн нисгэгчгүй нисдэг аппарат анх удаа хүнээс тушаал авалгүй хүн хүү халдсан хэрэг гарсан тухай “The Independent” хэвлэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тайлан дээр тулгуурлан мэдээлжээ.
Туркийн цэрэг техникийн “STM” компанийн үйлдвэрлэсэн “Kargu-2” дрон Ливид генерал Халифа Хавтарын цэргүүд рүү халдсан байна. Ливийн асуудлаарх 548 хуудас бүхий тайланд энэ хэргийн улмаас хүний амь эрстсэн эсэх талаар тодруулаагүй байна.
Тус хэвлэлийн мэдээллээр, “Kargu-2” цэргийн дрон нь байгаа  сонгох, устгахдаа машины сургалт дээр үндэслэн ангилдаг аж. Бай руу дайрах шийдвэрийг операторын оролцоогүй гаргадаг. Энэ төрлийн дрон бусад дронтой нэгдэж, нэг “бүл” үүсгэн хамтран ажиллах онцгой чадвартай гэнэ.
скачать dle 12.0

Санал болгох