Асгатын мөнгөний ордныг эдийн засгийн эргэлтэд оруулбал олон мянган залуус ажлын байртай болно

🕔 2021/05/28 11:28
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Баян-Өлгийчүүдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Алтай Таванбогдынхоо оргил шигээ халуун дотно ард түмэн хэмээн тодорхойлов.Түүнчлэн тэрбээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд өмнө нь хийж байгаагүй хамгийн том бүтээн байгуулалтын ажлыг хийсэн гэдгийг онцолсон бөгөөд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын ажлыг хүлээн авахад нийслэл хотын агаарын бохирдол, гурван ээлжийн сургууль, цэцэрлэгийн сугалаа, Төв цэвэрлэх байгууламж гэсэн гурван асуудал тулгамдсан байжээ. Харин Засгийн газрын оновчтой бодлогын үр дүнд нийслэл хотод өнөөдөр гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болжээ. Энэ дөрвөн жилийн хугацаанд улсын хэмжээнд 283 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаас Баян-Өлгий аймагт найман цэцэрлэг, 174 сургууль, 104 эмнэлгийг ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн бүтэн 20 жилийн турш агаарын бохирдлыг бууруулна гэж 800 тэрбум төгрөг зарцуулсан утааг хоёр жилийн дотор 50 хувиар бууруулсан. Иргэд сонгогчдод энэ төрлийн мэдээлэл өгсний дараа нэр дэвшигч У.Хүрэлсүх “Төрийн албанд зориг, сэтгэл чухал юм байна. Хийж бүтээе гэвэл ямар ч ажлыг хийж болдог юм байна гэдгийг бид энэ хугацаанд мэдлээ” хэмээн тодотгов.
Үргэлжлүүлэн тэрбээр “Баялагтаа эзэн Монгол” гэсэн уриа дэвшүүлж, сонгуульд оролцож байгаа бөгөөд Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэр алдагдсан байсныг буцааж авснаа хэллээ. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 оны нэгдүгээр сард “Рио Тинто” компанийн захиралтай уулзаж, “Оюутолгой”, “Дубайн гэрээ”-г Монголд ямар ч үр өгөөжгүй болсныг хэлж, гэрээг цуцалж шинэчлэхээр болсноо дуулгалаа. Хууль бусаар алдагдсан орд газруудаа төрийн мэдэлд авч, Монголын ард түмэн байгалийн баялгаасаа хүртэх их ажлын салхийг эхлүүлсэн нэр дэвшигч У.Хүрэлсүхэд Өлгийн ард түмэн талархаж байгаагаа илэрхийллээ. Баян-Өлгийн аймгийн Ногоон-Нуур сумын нутагт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн стратегийн орд газар Асгатын мөнгөний орд газар бий. Уг орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулбал олон мянган залуучууд ажлын байртай болохыг ч нутгийн иргэд хэлж байв. Аймгийн төвөөсөө 350 км-ийн зайд орших Булган сумаас залуу үеийн төлөөлөл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн уулзалтад биечлэн оролцохоор зорин иржээ. Тэд хий хоосныг ярьдаггүй хийсэн ажил, хэлэх үгтэй хүн учраас дэмжиж байгаагаа илэрхийлж байв.


скачать dle 12.0

Санал болгох