Имарт худалдааны төв худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнээ цахим бүртгэлд нэмтгэлээ

🕔 2021/05/27 11:41



Имарт хүнсний аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Төр засаг ч үүнд анхаарч томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсний нэг нь Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Мал эмнэлэг гэрчилгээ”-г цахимжуулан, хянах системийг орон даяар хэрэгжүүлсэн явдал юм. Мал эмнэлэгийн ерөнхий газар нь энэхүү цахим сиситемийг хамгийн түрүүнд Имартын мах махан бүтээгдэхүүнд ашиглаж эхлээд байна.

“Мал эмнэлэгийн гэрчилгээ”-г цахимжуулснаар Имартын хэрэглэгч, үйлчлүүлэгчид худалдан авч буй мах махан бүтээгдэхүүн аль нутгийн гарал үүсэлтэй болох гэдгээс гадна хэрхэн хүнсэнд бэлтгэгдэж, ямар шат дамжлагаар тээвэрлэгдэж, Имартын лангуун дээр ирсэн болох бүх мэдээллийг харж худалдана авах давуу тал үүсч байгаа юм.


МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ уриан доор ажилладаг Emart-чуудын бахархалт ажлын нэгээхэн хэсэгтэй бид танилцлаа.











 

скачать dle 12.0

Санал болгох