Цалингийн доод хэмжээг шинэчлэхийг шаардав
МҮЭХ-ноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэв. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэн яаралтай шинэчлэн тогтоох, Иргэдийн цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалж хадгалахад чиглэгдсэн "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай”, "Үнэ бүрдэлтийн тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахыг Ерөнхий сайдаас шаардав.
Дээрх гурван асуудлыг Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлогын бүрдэлт олон тэрбум төгрөгөөр тасалдаж байгаа бодит байдлыг харгалзан 2015 оны 11 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 108 дугаар тогтоолыг гаргуулж баталгаажуулсан хэдий ч удаашралтай байна гэж үзэн энэхүү шаардлагыг өгсөн байна.
эх сурвалж: shuud.mn
скачать dle 12.0