ШУУРХАЙ: Энэ сарын 10-аас сурагчдын ЗУНЫ АМРАЛТЫГ эхлүүлэхээр болсон байна
🕔 2021/05/06 12:44
Цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулиуд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш цахим болон теле хичээл үзэж байгаа билээ. Гэвч хүүхдүүдийн дунд шинж тэмдэггүй халдварын тоо ихэсч байгаа тул Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын зуны амралтыг наашлуулж, эрт амраахаар болсон таатай мэдээ байна.Тодруулбал,
- Ерөнхий боловсролын сургуулийн нэгээс гуравдугаар ангийн сурагчдыг маргааш хичээлээд тавдугаар сарын 10-наас,
- Дунд болон ахлах ангийн сурагчдыг тавдугаар сарын 14-нөөс,
- Арванхоёрдугаар анги энэ сарын 14-нөөс мөн амарч, элсэлтийн ерөнхий шалтгалтын давтлагад хамрагдах юм байна.