“Булган аймгийн залуучуудын холбоо“-ноос УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт ШААРДЛАГА хүргүүлжээ

🕔 2021/04/28 15:24


Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэх баримт, мэдээлэл цацагдаж, үүнтэй холбогдуулан иргэдийн дунд “Metoo” гэх хөдөлгөөн ч өрнөөд буй.
Тэгвэл УИХ-д Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазар гишүүнд “Булган аймгийн залуучуудын холбоо"-ноос  ШААРДЛАГА хүргүүлжээ.
Тус ШААРДЛАГАД “Ц.Анандбазар гишүүний холбогдоод буй хэрэг нь Булган аймгийн нийт ард иргэдийн нэр хүндийг унагаагаад зогсохгүй “Анхны 1000 хүн хүчирхийлэгчтэй аймаг гэсэн шившигтэй тодотголыг нийгэмд тарааж, улс даяар шуугьж байгаа нь Булган аймгийн залуучуудын хувьд ёс зүйгүй доромжлол болж байна" гэж үзжээ. Тиймээс энэ асуудлыг хуулийн байгууллагаар нэн яаралтай шалгуулж, үнэн болох нь тогтоогдвол гишүүний бүрэн эрхийг эгүүлэн татах гарын үсэг цуглуулах, бизнесийн үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх ажлыг санаачлан зохион байгуулахаар болсныг мэдэгдсэн байна. 
скачать dle 12.0

Санал болгох