Өнжмөл өвс шатааснаас Далан давхарт гал гарчээ

🕔 2021/04/14 16:58
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхрын оршуулгын газарт 14:08 минутад өнжмөл шар өвс шатаж байна гэх дуудлага өгчээ. Үүний дагуу ГТУА 10-р ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, 2 автомашин техник хэрэгсэлтэйгээр очсон ба гал түймрийг унтраахаар ажиллаж байна.Нэмэлтээр ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн 4 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

скачать dle 12.0

Санал болгох