Ялтнууд “Хэн нэгэн жигнэмэг идмээр байна уу?” гэж далчигнав

🕔 2016/04/08 12:10
 

Их Британид нэгэн чихэр, боовны үйлдвэрээс чиргүүл хулгайлагджээ. Хожим нь түүнийг хурдны замын хажуунаас олсон ч дотор нь байсан жигнэмэг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд алга болсон байв. Тус компанийн төлөөлөгчид энэ хулгайн хэргийг сүүлийн 25 жилийн хугацаанд үйлдэгдээгүй сонин хэрэг хэмээн нэрлэжээ. 

Ливерпүүл хотын энэ дээрэмчдийн бүлэглэлд зургаан этгээд багтдаг бөгөөд тэд хулгайлж олсон тээврийн хэрэгслээрээ үйлдвэрийн дотогш нэвтрэхдээ өөрсдийгөө хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг DHL компанийн ажилтнууд гэж танилцуулсан аж. Гэмт бүлэглэлийн тэргүүлэгч Энтони Эжертон буруугаа хүлээснээр 44 сар шоронд хоригдох ял сонсчээ. Бусад нь 16-40 сар хоригдох ял сонссон байна. 

Шүүхийн танхимаас гарч явахдаа ялтнуудын нэг нь "Хэн нэгэн жигнэмэг идмээр байна уу?” гэж далчигнасан гэнэ шүү. скачать dle 12.0

Санал болгох