Г.Сарангэрэл хар тамхины хэргээр дахин саатуулагджээ
🕔 2021/03/30 09:11
Г.Сарангэрэл хар тамхины хэрэгт дахин холбогдож баривчлагджээ. Тэрээр өчигдөр өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ний шөнө дахин хар тамхины хэргээр саатуулагдсан байна.Г.Сарангэрэл нь анх 2014 оны гуравдугаар сарын 2-ний өдөр нэр бүхий гурван эмэгтэйн хамт машин дотор хар тамхи хэрэглэж байгаад баригдаж, зургаадугаар сарын 24-нийг хүртэл хоригдож байсан юм.Тэрээр батлан даалтад гарсан даруй "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй амрагийн харилцаатай байсан талаараа ярилцлага өгч байв.