УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

🕔 2021/03/27 11:01
Шадар сайд С.Амарсайхан өчигдөр орой хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан юм. Тэрбээр "Коронавирусын халдварын тархалтыг хумих үүднээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаатай зогсоох шийдвэрийг Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргалаа. Харин нийслэл Улаанбаатар хотод халдварын дэгдэлт буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5, магадгүй наана нь нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээс аргагүй байдалд орно" гээд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

скачать dle 12.0

Санал болгох