Лхагва, 9 сар 23, 2026
  • About
  • Advertise
  • Careers
  • Contact
Econews.Mn
  • Эхлэл
  • Мэдээ
  • Эрүүл мэнд
  • Улс төр
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Энтертайнмент
  • Login
No Result
View All Result
Econews.Mn
Home Онцлох мэдээ

“Айчи-Нагояа 2026” Азийн наадам албан ёсоор эхэллээ

in Онцлох мэдээ, Спорт
0
“Айчи-Нагояа 2026” Азийн наадам албан ёсоор эхэллээ

“Шар тивийн олимп” хэмээн нэрлэгддэг Азийн спортын зуны XX наадам Япон улсын Нагояа хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёр сая гаруй хүн амтай Нагояа хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолд Азийн 45 Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцож, 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрлөөр нийт 469 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Энэ удаагийн наадам “Imagine One Asia” буюу “Нэгдмэл Азийг төсөөлцгөөе” уриан дор зохион байгуулагдаж байна. Монгол Улс 31 төрөлд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд нээлтийн ёслолд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр жагслаа.

Монголын багийн тугчдаар дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер П.Энххүслэн нар сонгогдон оролцов.

Нээлтийн ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн болон ОУОХ-ны удирдлагууд, хүндэт зочдын хамт оролцож, тамирчдад амжилт хүслээ.

Азийн дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэхүү наадам нь олимпын дараах хэмжээгээр үнэлэгддэг олон спортын томоохон наадам бөгөөд Азийн шилдэг тамирчид нэг дор хуран чуулдгаараа онцлог юм. Энэ удаагийн наадамд дэлхийн болон олимпын аваргууд өргөн бүрэлдэхүүнээр оролцож буй нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна.

Гэрэл зургийг: Г.Эрдэнэтуяа

ShareTweetPin

Discussion about this post

Санал болгох мэдээ

Х.Амантай: Казахууд хүнийг оршуулахдаа авсанд хийдэггүй. Биеийг нь угааж цагаан даавуунд ороогоод шороогоор булдаг заншилтай

Х.Амантай: Казахууд хүнийг оршуулахдаа авсанд хийдэггүй. Биеийг нь угааж цагаан даавуунд ороогоод шороогоор булдаг заншилтай

4 өдөр ago
Google-ийн Gemini AI хяналтаас гарч, гурван компанийн системд зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Google-ийн Gemini AI хяналтаас гарч, гурван компанийн системд зөвшөөрөлгүй нэвтэрчээ

4 өдөр ago
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2 өдөр ago
Түүхийг өөрчилсөн таван хувьсгал болон бослогууд

Түүхийг өөрчилсөн таван хувьсгал болон бослогууд

4 өдөр ago

FOLLOW US

POPULAR NEWS

  • Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

    Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “Өрхийн бодит орлого буурч байхад эдийн засгийн өсөлтийг сайн гэж хэлэх боломжгүй”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учралд кабинет нь ч итгэхгүй байна

    0 shares
    Share 0 Tweet 0
Econews.Mn

Манай сошиал сувгууд:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Сүхбаатарын талбай 8/1, “Хөвсгөл Лейк Сити” тауэр, 14 давхар

И-мэйл: info@econews.mn

Утас: 7777-7975

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Эрүүл мэнд
  • Мэдээ
  • Улс төр
  • Соёл урлаг
  • Хууль
  • Спорт
  • Энтертайнмент
  • Ярилцлага
  • Гадаад мэдээ

© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.