• Privacy Policy
  • Contact
  • Home
    • Home 1
No Result
View All Result
Econews.Mn
Home Онцлох мэдээ

“Айчи-Нагояа 2026” Азийн наадам албан ёсоор эхэллээ

in Онцлох мэдээ
0

Related Posts

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

Морингийн даваа чиглэлийн 1.5 км шинэ авто зам ашиглалтад орлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Шар тивийн олимп” хэмээн нэрлэгддэг Азийн спортын зуны XX наадам Япон улсын Нагояа хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёр сая гаруй хүн амтай Нагояа хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолд Азийн 45 Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцож, 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрлөөр нийт 469 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Энэ удаагийн наадам “Imagine One Asia” буюу “Нэгдмэл Азийг төсөөлцгөөе” уриан дор зохион байгуулагдаж байна. Монгол Улс 31 төрөлд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд нээлтийн ёслолд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр жагслаа.

Монголын багийн тугчдаар дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер П.Энххүслэн нар сонгогдон оролцов.

Нээлтийн ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн болон ОУОХ-ны удирдлагууд, хүндэт зочдын хамт оролцож, тамирчдад амжилт хүслээ.

Азийн дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэхүү наадам нь олимпын дараах хэмжээгээр үнэлэгддэг олон спортын томоохон наадам бөгөөд Азийн шилдэг тамирчид нэг дор хуран чуулдгаараа онцлог юм. Энэ удаагийн наадамд дэлхийн болон олимпын аваргууд өргөн бүрэлдэхүүнээр оролцож буй нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна.

Гэрэл зургийг: Г.Эрдэнэтуяа

ShareTweetPin

Discussion about this post

Popular Posts

Онцлох мэдээ

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

by admin
09/21/2026
0

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж,...

Read moreDetails

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна

Х.Амантай: Казахууд хүнийг оршуулахдаа авсанд хийдэггүй. Биеийг нь угааж цагаан даавуунд ороогоод шороогоор булдаг заншилтай

Гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Load More

[mc4wp_form id="274"]


Popular Posts

“Өрхийн бодит орлого буурч байхад эдийн засгийн өсөлтийг сайн гэж хэлэх боломжгүй”

by admin
09/20/2026
0

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

by admin
09/21/2026
0

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

by admin
09/20/2026
0

Econews.Mn

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

© 2018 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Home
    • Home 1

© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.