• Privacy Policy
  • Contact
  • Home
    • Home 1
No Result
View All Result
Econews.Mn
Home Онцлох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

in Онцлох мэдээ
0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулна.

Related Posts

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

Морингийн даваа чиглэлийн 1.5 км шинэ авто зам ашиглалтад орлоо

Google-ийн Gemini AI хяналтаас гарч, гурван компанийн системд зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч мөн АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзана.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Монгол Улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй.  Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.

НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.

Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулжээ.

ShareTweetPin

Discussion about this post

Popular Posts

Онцлох мэдээ

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

by admin
09/21/2026
0

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж,...

Read moreDetails

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна

Х.Амантай: Казахууд хүнийг оршуулахдаа авсанд хийдэггүй. Биеийг нь угааж цагаан даавуунд ороогоод шороогоор булдаг заншилтай

Гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Load More

[mc4wp_form id="274"]


Popular Posts

“Өрхийн бодит орлого буурч байхад эдийн засгийн өсөлтийг сайн гэж хэлэх боломжгүй”

by admin
09/20/2026
0

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

by admin
09/21/2026
0

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

by admin
09/20/2026
0

Econews.Mn

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

© 2018 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Home
    • Home 1

© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.