Лхагва, 9 сар 23, 2026
  • About
  • Advertise
  • Careers
  • Contact
Econews.Mn
  • Эхлэл
  • Мэдээ
  • Эрүүл мэнд
  • Улс төр
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Энтертайнмент
  • Login
No Result
View All Result
Econews.Mn
Home Нийгэм Эдийн засаг

“Өрхийн бодит орлого буурч байхад эдийн засгийн өсөлтийг сайн гэж хэлэх боломжгүй”

in Эдийн засаг
0
“Өрхийн бодит орлого буурч байхад эдийн засгийн өсөлтийг сайн гэж хэлэх боломжгүй”

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өнөөдөр /2026.09.18/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 


Тэрбээр “Намар л бид хэлэлцээд байгаа болохоос бүтэн жилийн процесс. Өнгөрсөн жил нь дараа жилийн төсвийг энэ хэмжээнд хийнэ гэсэн нэг баримт бичгийг хуульчлаад гаргаад ирсэн. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж байгаа. Төсөв энэ зарчмуудыг барьвал төсөв тогтвортой байна гэсэн хуультай. Сүүлийн үед ямар хандлага ажиглагдаж байна гэхээр төсвийн хүрээний мэдэгдлээ ч өөрчилдөг.

Төсвийн тогтвортой байдлын заалтуудыг заримыг нь хүчингүй болгож, заримынх нь хэрэгжих хугацааг хойшлуулдаг. Одоогийн байдлаар батлагдсанаас хойш 24 удаагийн өөрчлөлтийг хийж байна гэж байна.

Миний хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулж байсан хүний хувьд туйлын харамсалтай байна. Үнэхээр анхнаас нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлагдсанаас нь хойш 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бол Монгол Улсын эдийн засаг маш эрүүл байх боломжтой байсан. Үндэсний баялгийн сан хуримтлалтай байх боломжийг бүрдүүлж байсан.

Улстөрчид бол мэргэжлийн эдийн засагчид биш. Тэгэхээр Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн зөв чиглүүлэх ёстой.

2012 онд болсон нэг жишээг сануулж байгаа. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, дээрээс нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга н. Батжаргал “Хөгжлийн банкнаас зээл авч, зарлага нэмэгдүүл гэж Засгийн газраас шахсан. Тэгэхэд нь би ингэж улс эх орныхоо эдийн засгийг хорлож чадахгүй. Мэргэжлийн хүний хувьд би ажлаа өглөө” гэж мэдэгдэл хийгээд, ажлаа өгч байсан. Үүнээс болоод тухайн жилдээ төсвийн зарлагыг нэмэгдүүлээгүй. Нэг хүн хүртэл улстөрчдийн буруу шийдвэрийг зогсоож чаддаг. Гэтэл үүнээс хойш мэргэжлийн байгууллагууд ажиллаж чадахгүй байна. “Бид нарын үгийг сонсохгүй ээ” гээд хий дүгнэлт гаргаад л суугаад байна. Монгол Улсын эдийн засагт ямар дутагдал гарч байна гэхээр бүх макро эдийн засаг сайн.

Улсын эдийн засгийн өсөлт 7.7 хувьд хүрсэн. Гэвч өрхийн орлого 4.4 хувиар буурсан байна. Тэгэхээр л энэ бодлого буруу байгаа нь мэдэгдэж байна.

Өрхийн орлого 5 хувьд хүрсэн бол эрх баригчид зөв юм хийж байна гэж харж болохоор. Мөн инфляцийн түвшин 13 хувьтай, хүнсний инфляци нь 25 хувьтай байна. Хүнсний инфляци хамгийн орлого багатай хэсэгт нөлөөлдөг. 100 төгрөгтэй байсан бол одоо 75 төгрөгийн худалдан авах чадвартай болж байна. Хамгийн орлого багатай, ядуу хэсэгт дарамт ирээд байна. Бодит орлого буураад байхаар бодлогын алдаа гаргаж байна. Их хэмжээгээр урсгал зардал нэмэгдэж байна. Үүнд цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Энэ сайн. Гэхдээ үүнтэй параллель бизнесийн байгууллага цалин нэмэх шаардлага үүсдэг. Бизнесийн байгууллага төлөвлөлтөө хийчихсэн байгаа.

Бизнесийн байгууллага үүнд хоёр л арга хэмжээ авдаг. Эсвэл зээл авдаг, эсвэл зардлаа бууруулна. Зардлаа бууруулна гэдэг нь цомхотгол хийнэ гэсэн үг. Энэ нь өөрөө эдийн засгийг агшааж байгаа зүйл юм.

Одоо байгаа төсвийг харахаар би бол үр дагаврыг нь тооцолохгүйгээр хөдөлж байна гэж харж байгаа. Зардал нэмчихвэл зардлыг бууруулах хэцүү. Байгаа бүх мөнгөө төсөвт хийчихээр хувийн хэвшилд очих мөнгө байхгүй болно. Гадаад нөхцөл хүнд байгаа цаг үед МАН-ын бодлого, Ардчилсан намын бодлого гэлтгүй зэрэгцэж суугаад, ухаан зараад төсвөө, төсвийн тодотголоо ч нэгтгэж шийдэх хэрэгтэй. Төсвийн ДНБ-д үзүүлж байгаа хувь 40-өөс дээш болоод ирлээ. Ингэх л юм бол хувийн хэвшлээ шахаж байна гэсэн үг. Хувийн хэвшил хөгжиж байж татвар төлөлтөөр мөнгө олно гэж бодож байна. Хувийн хэвшил татвар бага төлж байсан ч ажлын байраар хангаж байна. Энэ бол баялаг бүтээж байгаа зүйл юм.

Төсөв бол ДНБ-ний 25 хувиас хэтэрч болохгүй ээ гэдэг. Гэтэл сонгуулийн жилүүдэд 40 рүү шахаж байдаг. Гэтэл сонгуулийн биш жил 37 хувь руу орж байна. Энэ бол маш үр дагавартай төсөв болно.

Хэн ч инфляцийг ярихгүй байна. Хүнд таалагдах гэсэн л зүйл ярьж байна” гэлээ.

ShareTweetPin

Discussion about this post

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

4 өдөр ago
Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

3 өдөр ago
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учралд кабинет нь ч итгэхгүй байна

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учралд кабинет нь ч итгэхгүй байна

3 өдөр ago
Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

3 өдөр ago

FOLLOW US

POPULAR NEWS

  • Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

    Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “Өрхийн бодит орлого буурч байхад эдийн засгийн өсөлтийг сайн гэж хэлэх боломжгүй”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учралд кабинет нь ч итгэхгүй байна

    0 shares
    Share 0 Tweet 0
Econews.Mn

Манай сошиал сувгууд:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Сүхбаатарын талбай 8/1, “Хөвсгөл Лейк Сити” тауэр, 14 давхар

И-мэйл: info@econews.mn

Утас: 7777-7975

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Эрүүл мэнд
  • Мэдээ
  • Улс төр
  • Соёл урлаг
  • Хууль
  • Спорт
  • Энтертайнмент
  • Ярилцлага
  • Гадаад мэдээ

© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.