• Privacy Policy
  • Contact
  • Home
    • Home 1
No Result
View All Result
Econews.Mn
Home Бусад

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учралд кабинет нь ч итгэхгүй байна

in Бусад
0

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2026.09.18/ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Related Posts

Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна

Х.Амантай: Казахууд хүнийг оршуулахдаа авсанд хийдэггүй. Биеийг нь угааж цагаан даавуунд ороогоод шороогоор булдаг заншилтай

Гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно


Тэрбээр, “Дараагийн ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшихээ өөрсдөө мэдэгдсэн хүмүүс байгаа. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр, Н.Алтанхуяг дарга нар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Мөн өчигдөр /2026.09.17/ УИХ-ын гишүүн Д.Ганбатын нөхөд мэдээлэл гаргасан байсан. Харин өөрөө ямар байр суурьтай байгааг сайн мэдэхгүй байна. Энэхүү асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухайн хуулиар зохицуулагдах асуудлын нэг. Хоёрдугаарт, энэ хуулийн хүрээнд болон намын дотоод дүрмийн хүрээнд зохицуулагдах юм.

Мөн сонгуулийн ажил бол хуулийн хугацааг тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс хуулийн хүрээнд хуулийг баримталж ажиллах ажил хэрэг. Үндсэндээ, нам дотроо дотоодод сунгаа явуулна, мөн нам дотор нэр дэвшихээ илэрхийлэх болон дүрмийн хүрээнд асуудал зохицуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүгд тус тусдаа асуудал. Одоогоор гишүүд өөрсдийн сонирхол, байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ санал хураах өдрөөс өмнө намын Үндэсний бодлогын хороо шийдвэрийг гаргадаг. Тэр хүртэл нам дотроо сунгааны хийх эрх зүйн бололцоо бий.

Намын дүрмийн хүрээнд таван дэд даргатай ажиллах ёстой гэсэн дүрэм бий. Энэ дүрмийн хүрээнд таван дэд дарга сонгосон. Харин одоо Ардчилсан намын дотоод асуудал цэгцэрч гадаад, дотоод улс төрийн ажил болон Монголыг өөрчлөх,  бүтээх хүрээнд гишүүд, дэмжигч рүү хандсан ажлыг хийж байна.

Мөн Ерөнхий сайд Н.Учралд кабинет нь итгэхгүй байна. Чуулганы ирц дээрээс харахад нам нь хүртэл итгэхгүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг нь Ерөнхий сайд, намын даргадаа итгэхгүй байна. Ийм байхад тэр хүн нь өөртөө итгэлтэй байгаа бол асуудлаа оруулж ирж УИХ-аар итгэл хүлээлгэх асуудлаа шийдвэрлүүлбэл төсөв болон Засгийн газраас барьж байгаа бүх зүйл асуудалгүй явагдах болно” гэлээ.

ShareTweetPin

Discussion about this post

Popular Posts

Онцлох мэдээ

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

by admin
09/21/2026
0

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж,...

Read moreDetails

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна

Х.Амантай: Казахууд хүнийг оршуулахдаа авсанд хийдэггүй. Биеийг нь угааж цагаан даавуунд ороогоод шороогоор булдаг заншилтай

Гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Load More

[mc4wp_form id="274"]


Popular Posts

“Өрхийн бодит орлого буурч байхад эдийн засгийн өсөлтийг сайн гэж хэлэх боломжгүй”

by admin
09/20/2026
0

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

by admin
09/21/2026
0

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

by admin
09/20/2026
0

Econews.Mn

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

© 2018 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Home
    • Home 1

© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.