• Privacy Policy
  • Contact
  • Home
    • Home 1
No Result
View All Result
Econews.Mn
Home Бусад

Түүхийг өөрчилсөн таван хувьсгал болон бослогууд

in Бусад
0

Хувьсгал бидний амьдралын жижиг зүйлс болон эдийн засгийн нөхцөл байдлаас эхлээд нийгмийн аливаа зүйлийг харах өнцгийг өөрчилдгөөрөө онцлогтой. Дэлхийн түүхэнд маш олон хувьсгал болж өнгөрсөн байдаг ба хувьсгал нь бидний хувьд шинэ сэдэв биш. Харин үр дүн нь л тухайн хувьсгал болж буй цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байдаг.

Related Posts

Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна

Х.Амантай: Казахууд хүнийг оршуулахдаа авсанд хийдэггүй. Биеийг нь угааж цагаан даавуунд ороогоод шороогоор булдаг заншилтай

Гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Бүхий л амжилттай хийгдсэн хувьсгалын эхлэл ондоо тавигддаг ч тэдэнд нэгэн өөрчилж боломгүй холбоос бий. Энэ нь хувьсгал бүр нийгмийн үзэл бодлыг сорьж, бүр 360 градус ч эргүүлдэг шинж нь юм. Тэгвэл яг ийм үр дүнг утгаар нь мэдрүүлж чадсан хувьсгалуудыг мэдэж авцгаая.

1. АМЕРИКИЙН ХУВЬСГАЛ

1776 онд Америкчууд 13 колониос бүрддэг байсан ба бүгд аугаа Их Британий эрх мэдэлд байв. Тэд хараахан АНУ болон нэгдээгүй байсан ч бүгд Их Британий эзэнт гүрнийг үзэн ядаж, хэзээд л бол хэзээд босоход бэлэн байжээ. Тэдэнд зөвхөн өдөөгч болсон жижиг шалтаг л хэрэгтэй байв.

Харин тэрхүү шалтаг ч амархан гараад ирсэн нь америкчуудын Их Британиас чөлөөлөгдөн эрх чөлөөнд суурилсан хууль дүрэмт хараат бус улс байгуулах байлаа. Тэдний өнөөг хүртэл баримталж байгаа тэр л үнэт зүйл шүү дээ.

Америкчууд өөрсдийн эрх чөлөөний төлөө эцэж цуцалгүй тэмцсэний эцэст 1776 оны 07-р сарын 04-нд “Тусгаар тогтнолын тунхаг”-аа баталсан байдаг. Энэхүү өдрийг тэд жил бүр өргөн хэмжээтэйгээр тэмдэглэн дурсдаг.

2. ОКТЯБРЫН ХУВЬСГАЛ

1917 оны үед Орост амьдрахад тийм ч таатай байсангүй. Ялангуяа зарц нар болон ажилчин ангийнхны хувьд. Улсыг удирдагчид юунд ч санаа зоволгүй баян тансаг амьдарч байхад ард иргэд нь ядуурал, тэгш бус байдал, дайн зэргүүдээс болоод асар их зовлонд унасан байлаа.

Яг л энэхүү хүнд цаг мөчид Ленинээр удирдуулсан Болшевикууд гарч ирсэн бөгөөд тэд “энх тайван, газар нутаг болон талх” гэсэн уриатайгаар ард иргэдийг өөрсдийн бүлгэмд оруулж байв. Зовлонд тарчилж ханасан оросын иргэдийн хувьд уг бүлгэмд олноороо элсэх нь цаг хугацааны л асуудал байх нь ойлгомжтой.

Октябрын хувьсгал нь зөвхөн Орост удаан хугацаанд тогтсон байсан хаант засаглалын дэглэмийг унагаад зогсохгүй Европ дахь хаант засаглалын системийг тэр чигт нь ганхахад хүргэсэн билээ. Мөн хувьсгалын үр дүнд коммунизм дэлхийд мэндэлсэн гэдгийг бид мэднэ.

3. ИРГЭНИЙ ЭРХИЙН ХӨДӨЛГӨӨН

1960-аад онд Америкт амьдарч байсан Африк хүмүүс арьсны өнгөнөөсөө болоод шударга бус үйл явдлын гэрч болж байв. АНУ-ын “эрх чөлөөний улс” хэмээх үзэл баримтлал нь хар арьст хүмүүсээс бусдад нь л үйлчилдэг байлаа. Тухайн жилүүдэд хар арьстууд цагаан арьстуудтай нэг ширээнд суух, нэг нойл хэрэглэх, нэг сургуульд сурах ч эрхгүй байсан гээд бод доо?

Гэвч энэхүү шударга бус байдал Мартин Лютер Кинг зэрэг эсэргүүцэгчид дуу хоолойгоо өргөж эхэлснээр дуусгавар болох эхлэл тавигдсан байдаг.

Тайван жагсаал, хар арьст хүмүүсийг ялгаварлан гадуурхсан бизнесүүдэд үйлчлүүлэхээ болих, сэтгэл хөдөлгөм илтгэлүүд зэргээр дамжуулж тэд Америкийн иргэний эрхийн хөдөлгөөнийг өрнүүлсэн. Тэдний эр зориг ба тэсвэр тэвчээр дэлхий даяар нийгмийн өөрчлөлтийн очийг асааж, өнөөдрийг хүртэл шударга ёсны төлөөх хөдөлгөөнүүдэд урам зориг өгсөөр байна.

4. ФРАНЦЫН ХУВЬСГАЛ

1789 онд Франц нь маш эмх замбараагүй нөхцөл байдалд байв. Нийгэм даяар өргөн тархсан тэгш бус байдал, дэлхийгээс тасарсан язгууртнууд зэргүүдээс болоод иргэдийн уур дээд цэгтээ хүрч, хувьсгалч босогчид Бастилийг эзэлснээр бүх зүйлийн эхлэлийг тавьдаг.

Хувьсгалын чичиргээнд өртсөн улс нь зөвхөн Франц биш байлаа. Францчууд өөрсдөд нь мэдрэгдсэн жижигхэн чичиргээг доргилт болтол нь томруулж чадсанаар тэрхүү доргилт нь Европ даяар мэдрэгдэж эхэлсэн байдаг. Францын хувьсгалын үр дүнд бид дэлхийд нэртэй аугаа Наполеонтой ч танилцдаг.

5. АРАБЫН ХАВАР

2010 онд Тунист, засгийн газраа эсэргүүцэж зогссон ганцхан эр арабын ертөнцийг донсолгосон хувьсгалын хөдөлгөөнүүдийг эхлүүлж чаджээ.

Энгийн иргэд гудамжинд цугларан эрх чөлөө, хүндэтгэл, сайхан амьдралыг дээд албан тушаалтнуудаасаа шаардан зогссон байна. Уг тэмцэлд маш олон хүн оролцсон нь хэзээ ч нурж унахгүй байх хэмээн бодож байсан хатуу дэглэмд ан цав гаргаж, дэлхий дахины анхаарлыг татсан.

Тэмцэгчдийн итгэл найдвар нь Ойрх Дорнод болон Хойд Африкийн улсуудын эрх чөлөөт шинэ цаг үеийг эхлүүлэх байлаа.

Хэдэн мянган хүмүүсийг ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэхийг харах сэтгэл догдлом байсан ч яг л бусад хувьсгалууд шиг “Арабын хавар” нь эмх замбараагүй байдлыг ардаасаа дагуулав. Зарим улс орнууд шийдэлд хүрч чадалгүй мөргөлдөөнтэй хэвээр үлдсэн бол зарим нь шинэхэн олдсон эрх чөлөөгөө хэрхэн удирдан, тархаах аргыг олж чадалгүй үлдсэн. Уг үйл явдлаас бид өөрчлөлт шинэчлэл гэдэг тийм ч амар даваа биш гэдгийг харж болно.

Эх сурвалж: History

ShareTweetPin

Discussion about this post

Popular Posts

Онцлох мэдээ

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

by admin
09/21/2026
0

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж,...

Read moreDetails

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна

Х.Амантай: Казахууд хүнийг оршуулахдаа авсанд хийдэггүй. Биеийг нь угааж цагаан даавуунд ороогоод шороогоор булдаг заншилтай

Гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

Load More

[mc4wp_form id="274"]


Popular Posts

“Өрхийн бодит орлого буурч байхад эдийн засгийн өсөлтийг сайн гэж хэлэх боломжгүй”

by admin
09/20/2026
0

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

by admin
09/21/2026
0

Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно

by admin
09/20/2026
0

Econews.Mn

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

© 2018 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Home
    • Home 1

© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.