Баавгайн саврыг бусдад худалдаалах гэж байсан этгээдийг илрүүлжээ

🕔 2023/10/20 11:24

Гурван ширхэг баавгайн саврыг бусдад худалдан борлуулах гэж байсан этгээдийг илрүүлжээ.Тодруулбал,
Иргэн “Ү” нь энэ сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй баавгайн саврыг бусдад худалдан борлуулах зорилгоор автомашиндаа тээвэрлэн явж байсныг Цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. 
Одоогоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Иймд иргэд, та бүхэн зохих зөвшөөрөлгүй ховор, нэн ховор амьтны жагсаалтад багтсан амьтныг агнах, барих, зориудаар тэжээж гаршуулах, үржүүлэх, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, цуглуулга, чихмэл хийхээс татгалзаж, уг амьтдыг хамгаалах үүргээ биелүүлж хууль бус үйлдлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
скачать dle 12.0

Санал болгох