Төвөдийн мөсийг хайлуулж буй тоосонцрын эх үүсвэрийг олжээ
🕔 2023/10/11 05:23
Хятадын Шинжлэх ухааны академийн судлаачид Төвөдийн уулархаг бүс дэх мөсөн гол, уулын мөсийг хайлахад хүргэж буй тоосонцрын гол эх үүсвэрийг илрүүлсэн тухай “Environmental Science and Pollution Research (ESPR)” сэтгүүлд бичжээ.
Мөс, цасан дээр тогтдог тоос мөсний ойлгох чадварыг багасгаж, нарны цацраг туяаг шингээх чанарыг нь нэмэгдүүлснээр мөс хурдацтай хайлах, уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нөлөөлж байна гэж эрдэмтэд үзэж байна. Тэд эдгээр тоос, тоосонцор нь Төвөдийн уулархаг бүсийн өнгөн хөрс болон Такламакан, Тар цөл болон Цайдам сав газраас үүсдэг болохыг тогтоожээ.
Такламакан болон Тар цөл нь гол үүсвэр болохыг тодорхойлсон байна. Хятадын Такламакан нь дэлхий дээрх хоёр дахь том цөл бол Тар цөл нь Энэтхэгийн нутаг дэвсгэрт оршдог байна.