Англид нэг удаагийн хуванцар хоолны хэрэгслийг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ

🕔 2023/10/03 17:33

ЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 2 /BBC/.
Англид нэг удаагийн зарим хуванцар бүтээгдэхүүний хэрэглээнд хориг тавих шийдвэр аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ.Тодруулбал, шинэ дүрэм журмын дагуу дэлгүүр, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчид хуванцар хоолны хэрэгсэл, агаарын бөмбөлгийн иш, полистирол аяга зэргийг нийлүүлж худалдаалах боломжгүй болж байна.
 
 
Энэ алхам нь “хог хаягдлыг бууруулж, байгаль орчныг хуванцар бохирдлоос хамгаална” гэж Засгийн газар мэдэгджээ. Гэхдээ орон нутгийн удирдлагын байгууллагууд зарим компани өөрчлөлтөд бэлэн биш байгааг анхааруулсан байна.
 
 
Судалгаагаар Англид жил бүр 1.1 тэрбум орчим нэг удаагийн таваг, дөрвөн тэрбум гаруй хуванцар хоолны хэрэгсэл хэрэглэдэг болохыг засгийн газрын танилцуулсан тайлан харуулжээ. Эдгээр бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг дахин боловсруулах боломжгүй бол хогийн цэгт био задралд ороход хэдэн зуун жил шаардагддаг.
Ням гаргаас нэг удаагийн хуванцар таваг, аяга, тавиур нийлүүлэхэд зарим шинэ хязгаарлалт тавигдаж эхэлсэн боловч урьдчилан савласан хоол зардаг бусад бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх ажээ. Энэ оны нэгдүгээр сард анх зарлаж байсан Их Британийн Засгийн газрын энэ шийдвэр нь хэрэглээнээс хасах боломжтой хуванцар хог хаягдлаас 2042 он гэхэд бүрэн ангижрах том зорилгынх нь нэг хэсэг юм.
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох