Хорь хүрэхгүй минутад 10 орчим шуудай хог цуглуулж байна

🕔 2023/09/18 02:35

“Туул голоо цэвэрлэе” уриатай нийтийн цэвэрлэгээ “CLEAN UP-3”-т 10 гаруй их дээд сургуулийн оюутан залуус гол хүч болон оролцож байгаагаас гадна томоохон аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллагууд нэгджээ.  
Энэ удаагийн цэвэрлэгээ нь Туул, Сэлбэ, Улиастай, Дунд голын дагуу үерийн дараах нэгдсэн томоохон цэвэрлэгээ юм.  
Цэвэрлэгээг 12 байршилд оролцогчдыг бүлэг болгон хувааж зохион байгуулж байгаа бөгөөд  нэг бүлэг 20 хүрэхгүй минутад 10 орчим шуудай хог цуглуулж байгаа нь хог хаягдал ихээр хуримтлагдсаныг харуулж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох