Антарктидын мөс хэт нимгэрсэн нь аюултай гэв

🕔 2023/09/18 12:58

Антарктидыг тойрсон далайн мөс нь урьд өмнө бүртгэгдэж байсан түвшингээс хамаагүй нимгэн байгааг эрдэмтэд мэдэгдэв. Хиймэл дагуулын мэдээлснээр, Антарктидын мөс дэлхийн дулааралд тэсвэртэй мэт санагдаж байсан ч нимгэрч буф үзэгдэл нь аюулын харанга ойрхон байгааг сануулж байна.
Цас, мөсний мэдээллийн үндэсний төвтэй хамтран далайн мөсийг хянадаг Уолтер Майер "Бидний урьд өмнө хэмжиж байсан хэмжилтүүдээс илүү нимгэрсэн үзэгдэл нь аймшигтай” гэжээ. Антарктидын мөс эрчимтэй хайлж буй нь асар их сөрөг үр дагаврыг авчрах аюултай тул дэлхий нийтээр анхаарах цаг болсныг илтгэж байна гэж эрдэмтэд үзлээ.
Мөсний цагаан гадаргуу нь нарны энергийг агаар мандалд буцаан тусгахаас гадна газар доорх болон ойр орчмын усыг хөргөдөж дэлхийн температурыг зохицуулах асар их үүрэгтэй юм. Мөс нь гарагийн агаарыг хөргөхгүй бол олон зуун нян бактер дамжих радиатр болно гэж шинжээчид мэдээдлээ. Антарктидын далайн гадарга дээр хөвж буй мөс одоо 17 сая хавтгай дөрвөлжин км-ээс бага хэмжээтэй байгаа нь есдүгээр сарын дунджаас 1.5 сая хавтгай дөрвөлжин км-ээр бага байна. Мөн өмнөх өвлийн хэмжилтээс амжилтаас хамаагүй доогуур аж. Энэ нь Британийн арлуудаас тав дахин том мөс хайлсан гэсэн үг юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC
скачать dle 12.0

Санал болгох