Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд хөв цөөрөм байгуулжээ

🕔 2023/09/14 08:29

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Их Булгийн ам” хэмээх газарт 11,745.6 шоо метр ус бүхий хөв цөөрмийг байгуулжээ. Боомтын урт 83.8 метр, өндөр нь 4.23 метр, хярын өргөн дөрвөн метр бөгөөд мал сүрэг, айл өрхийг ундаалах, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Энэ бүс нутагт жилийн нийлбэр хур тунадас 129.5 см байдаг, хур тунадасны 80 хувь нь дулааны улиралд ордог. Хөв цөөрмийн дэргэд хаврын шар ус, зуны үерийн усыг нэвтрүүлэх хамгаалалтын сувгийг байгуулсан юм.
Хөв цөөрмийг байгуулахад улсын болон орон нутгийн төсвөөс 390 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. Зураг төсвийг 2022 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар “Гидро-Фантан” ХХК, бүтээн байгуулалтын ажлыг “Усны барилга” ХХК гүйцэтгэсэн болохыг Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд хөв цөөрөм байгуулжээ
скачать dle 12.0

Санал болгох