Олон хоног агуйд гацсан америк судлаачийг аварлаа

🕔 2023/09/13 03:52

Олон улсын аврагчдын баг энэ сарын эхээр Туркийн нэг км гүн агуйд гацсан АНУ-ын агуй судлаач Марк Дикийг амжилттай аварсан тухай CNN мэдээлжээ.
Энэ сарын 2-нд 1276 м гүн Морка агуйд судалгаа хийж байсан судлаачийн хоол боловсруулах эрхтний хүнд хэлбэрийн цус алдах өвчнөөр өвдөж өөрөө дээш гарч чадахгүй байгаа талаар ECRA мэдээлжээ. Есдүгээр сарын 9-нд Туркийн, төдийгүй дэлхийн түүхэн дэх хамгийн том аврах ажиллагааг эхлүүлсэн билээ. Ажиллагаанд олон улсын 200 аврагчид оролцсон. Энэ хугацаанд судлаачид шаардлагатай эм болон цус хүргэсэн байна. Энэхүү ажиллагаа нь ложистик болон техникийн хувьд дэлхийд хамгийн томд тооцогддог агуйд явуулсан ажиллагааны нэг болжээ.
Дики 10 жил АНУ-ын агуйд аврах ажиллагаа явуулах үндэсний комиссын сургагчаар ажиллаж байжээ. Тэрбээр 1990-ээд оноос эхлэн агуй судалж эхэлсэн байна. Дикийг аврах ажиллагаанд Турк улсын цэрэг хүчний байгууллага, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн агуйн аврагч, эмч зэрэг нийт 170 гаруй хүн оролцож байгаа талаар Associated Press мэдээлж байв.
Морка агуй нь маш хүйтэн, давчуу орон зайтай, Туркийн хамгийн гүн агуйнуудын нэг бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн том агуйн гүнээс аврах ажиллагаа болж байгаагаараа онцлог аж. Аврах ажиллагаанд Болгар, Хорват, Унгар, Итали, Польш, Турк зэрэг улсын аврах багийнхан оролцож байна.
скачать dle 12.0

Санал болгох