Фүкүшима: 17 хоногт 7800 тонн цэвэршүүлсэн ус асгав

🕔 2023/09/11 22:10

Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцын оператор мэдээлэхдээ, цацрагийн бохирдлыг нь шүүж цэвэршүүлсэн  усыг далайд асгах ажлын эхний хэсгийг амжилттай дуусгасан гэв. Мөн хэдэн долоо хоногийн дараа хоёр дахь ээлжийг эхлүүлэх бөгөөд үүний өмнө байгууламжийг шалгаж, цэвэрлэнэ гэж мэдэгдлээ.
Япон улс нь өнгөрсөн наймдугаар сарын 24-нөөс эхлэн Фүкүшима Дайичи атомын цахилгаан станцаас цацрагийн бохирдолтой усыг цэвэршүүлэн далайд асгаж эхэлсэн юм. Өнгөрсөн 17 хоногийн хугацаанд "Tokyo Electric Power Company Holdings" компани 10 савнаас 7800 тонн цэвэршүүлсэн усыг далайд асгасан гэж мэдэгдэв. Тус станцын 1000 орчим саванд 1.34 сая тонн цацраг идэвхт бодисоор бохирдсон ус хадгалагдаж байгаа.
Үйлдвэрийн ажилчид өөр 10 саванд хадгалагдаж буй 7800 тонн усыг  хоёр дахь ээлжийг асгахаас өмнө дараагийн хэдэн долоо хоногийн дотор дамжуулах хоолой болон бусад тоног төхөөрөмжийг угааж, системийг шалгана гэх гэнэ.
Японд 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас тус атомын цахилгаан станцад  дэлбэрэлт болсон. Үүнээс хойш цөмийн тогоог хөргөсөн их хэмжээний усыг эх газар дээр хадгалж байв. Хуримтлагдсан их усыг багтаах газаргүй болсноор Япон улс нь Номхон далайд цэвэршүүлэн асгах төлөвлөгөөг гаргаж, Олон улсын атомын цахилгаан станцаас зөвшөөрөл авсан.
Далайд усыг асгах үйл явц хэдэн 10 жил үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хөрш орнууд, загас агнуурын бүлгүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулаад байна. Тухайлбал, Хятад улс нь Японы бүх далайн бүтээгдэхүүний импортод хориг тавьсан бол Өмнөд Солонгост хэд хэдэн удаа эсэргүүцлийн жагсаал болсон.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн долоо хоногт Зүүн Өмнөд Азийн орнууд болон 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын дэмжлэгийг авахын тулд уг төлөвлөгөө нь аюулгүй, ил тод байхыг онцлон тэмдэглэж, Хятадын хоригийг нэн даруй цуцлахыг хүсчээ.
Японы агуулах савнууд ирэх онд 1.37 сая тоннын хүчин чадалд хүрэх учраас бохирдолтой их хэмжээний усыг асгахаас аргагүйд хүрсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
скачать dle 12.0

Санал болгох